Үйлчилгээний нөхцөл
1. Танилцуулга
AllCargo.mn вэбсайтыг ашиглах нь эдгээр үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Хэрэв та эдгээр нөхцөлтэй санал нийлэхгүй бол вэбсайтыг ашиглахыг хориглоно.
2. Үйлчилгээний ашиглалт
Та манай үйлчилгээг дараахь зорилгоор ашиглах боломжтой:
- Каргоны мэдээлэл харах, хайх
- Каргоны захиалга хийх
- Хувийн мэдээлэлээ удирдах
- Төлбөр хийх
3. Хэрэглэгчийн үүрэг
Хэрэглэгч дараахь үүргийг хүлээнэ:
- Бүртгэлийн мэдээллийг үнэн зөв оруулах
- Нууц үгийг хамгаалах
- Үйлчилгээг хууль бус зорилгоор ашиглахгүй байх
- Бусад хэрэглэгчдэд саад учруулахгүй байх
4. Үйлчилгээний үнэ
Үйлчилгээний үнийг манай вэбсайтад тусгасан болно. Бид үнийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй.
5. Үйлчилгээний түвшин ба хариуцлагын хязгаарлалт
Бид системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг 99%-ийн түвшинд байлгахыг зорьж ажиллах бөгөөд төлөвлөгөөт техникийн шинэчлэлтийг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэж хийнэ. Гэвч дараах хянах боломжгүй хүчин зүйлсээс шалтгаалан үйлчилгээнд доголдол үүсэх тохиолдолд систем ашиглах боломжгүй болохыг анхаарна уу:
- Хэрэглэгчийн интернэт холболт тасрах эсвэл сүлжээний доголдол үүсэх (интернэт холболтгүй эсвэл тасалдсан үед систем ашиглах боломжгүй болно)
- Гуравдагч этгээдийн үйлчилгээ, дэд бүтцийн саатал
- Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлс болон онцгой байдал
- Хэрэглэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа, мэдээллийн алдаа
6. Холбоо барих
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, санал хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү: hello@asg.mn